torsdag 25 mars 2010

Швед дэх Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх тэмцээн

Photobucket
Швед дэх Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх тэмцээн 2010 оны 4 сарын 3-нд 9-19 цагт Sollentuna дахь “Аrena satelliten a hallen” спорт зааланд болох тул та бүхнийг тэмцээнд хүрэлцэн ирж, хурд хүчээ үзэн, хөгжөөн дэмжин оролцохыг урьж байна. Оролцох тамирчид, багуудийн мэдүүлгийг 4сарын 1-ны дотор доорхи утсаар өгнө үү! утас - 0704047621, 0739589504.
Тэмцээний хувьд энэ жил 280 үзэгчдийн суудал бүхий 2009 оны 12 сарын 5-нд ашиглалтанд орсон шинэхэн, стандарт шаардлага хангасан зааланд болох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Мärsta чиглэлийн pendeltåg шугамын “Sollentuna station” буудал дээр буугаад баруун гар тийшээ эргээд ердөө л 100 метрийн зайтай газар.
Xаяг: Аllfarvägen 4, 191 47 Sollentuna


tisdag 23 mars 2010

Спортын булан

Спортын булангаараа та бүхэнд юуны өмнө Шведийн сонирхогчдын лигт тоглож байгаа Монгол багийнхаа тухай богинохон нийтлэл тоглолтын бичлэг болон тамирчдын танилцуулга тоглолтын хувиар гэх мэт зүйлсийг эхний ээлжинд оруулахаар бэлтгэж байгаа болно. Дараа дараагийн дугаарууддаа Шведдээ Монголчуудынхаа дунд зохиогдох тэмцээн уралдааны хувиар болон бусад зүйлсийн талаар нийтлэх болно. Мөн бидэнтэй хамтарч ажиллахыг хүссэн хэний ч өмнө нээлттэй шүү гэдгийг хэлэхэд таатай байна.